Энэхүү мөнгөнөөс өөр зүйлд шамшигдуулсан байж магадгүй эсэхийг Батлан хамгаалах яамны байгуулсан тусгай хэсэг шалгасан байна. The Washington Post-ын эх сурвалжийн мэдээгээр гэрээний мөнгөний 7,4 сая америк долларыг хэдэн гүйцэтгэгчийн тусламжтайгаар Афганийн цагдаагийн нэгэн том албан тушаалтны дансанд оруулсан байжээ. Мэдээлснээр уг албан тушаалтан мөнгийг нутаг дэвсгэртээ тээврийн аюулгүй байдлыг хангахад зарцуулахаар амласан байна. Гэтэл уг мөнгөнөөс 3,3 сая америк доллар нь босогчдод бэлнээр болон зэр зэвсгийн хэлбэрээр очжээ. CNN-ийн мэдээлснээр мөнгө алдагдаж байсныг илрүүлэх хүртэл нийтдээ 600 сая америк доллар зарцуулагдсан байжээ. “The Washington Post” сонинд өгүүлснээр мөнгө алдагдсан хэрэгт сэжиглэгдэж байгаа найман тээврийн компани одоо өмнөхийн адил АНУ-аас санхүүжилт авсаар байгаа гэнэ.
Ойрын үед Афганистан дахь тээврийн үйлчилгээний гэрээ байгуулах системийг шинэчилнэ гэж Америкийн нэгэн том тушаалтан амласан байна. Host Nation Trucking хөтөлбөрийн урсгал гэрээний хугацаа дууссаны дараа 2011 оны есдүгээр сард гүйцэтгэгчдээр олон компанийг сонгон шалгаруулах учир тэднээс өөрсдийнх нь талаар дэлгэрэнгүй мэдээлэл гаргуулж авах гэнэ.
Гэсэн ч Пентагоны төлөөлөгч хурандаа Дэйв Лэйпан (Dave Lapan) мөнгө алдагдсан цар хүрээг хэтэрхий ихэсгэн гаргасан байгаа гэж мэдэгдэв. Хурандаа “санхүүгийн дуулиантай холбоотой мөрдөн байцаалт явуулахыг генерал Дэвид Петрэусийн санаачлагаар зохион байгуулсан, үнэндээ Америкийн мөнгөний хэсгээс босогчдод алдагдсан байсан” гэлээ. Өмнө нь 2011 оны зургадугаар сард Ардчилсан намын конгрессмен Жон Тирни (John Tierney) гаргасан илтгэлдээ Host Nation Trucking хөтөлбөр авлигад автсан гэж бичиж байсан юм.