Фотог http://undesniibukh.mn-с авав.
Монголын Үндэсний бөхийн холбооноос сар бүр сумын цолтой болон залуу бөхчүүдийн барилдааныг зохион байгуулдаг уламжлалтай. 2017 оны анхны барилдаан нэгдүгээр сарын 15-ны өдөр Монгол бөхийн өргөөнд болоход сумын заан Н.Ширчинхүү, Б.Цэрэндагва, Н.Даваадорж, А.Мягмаржав нарын тэргүүтэй 416 бөх уран мэх, авхаалж самбаа сорин барилдлаа. Энэ жилийн залуу бөхчүүдийн анхны барилдаанд Хэнтийн аймгийн Батширээт сумын харьяат, ХЦ-ийн 0164-р ангийн бөх, сумын заан Г.Бадрах 9 даван түрүүлж, Говь-Алтай аймгийн Дарви сумын харьяат, “Электроком” ХХК-ны бөх, сумын заан Х.Дарамзагд үзүүрлэв. Их шөвөгт Төв аймгийн Баян сумын харьяат, сумын заан Ц.Алтансүх, Ховд аймгийн Буянт сумын харьяат, “Алдар” спорт хорооны бөх, сумын заан Б.Сосорбарам нар шалгаран үлдсэн юм.
Сар бүр болдог сумын цолтой болон залуу бөхчүүдийн энэ оны анхны барилдаанд түрүүлсэн сумын заан Г.Бадрах долоогийн даваанд гоц мөргөсөн ч Ц.Алтансүхээр найм, Г.Бадрахаар есөн даван түрүүллээ.
ДОЛООГИЙН ДАВАА:
- Н.Ширчинхүү с.з /Таванхан/ – Ц.Алтансүх с.з /Төв аймаг/
- Х.Дарамзагд с.з /Говь-Алтай / – гоц мөргөсөн
- Г.Бадрах с.з /Хэнтий/ – Д.Батбаатар с.з /Даян/
- Б.Сосорбарам с.з –Д.Батмөнх с.з /Увс/
НАЙМЫН ДАВАА:
- Х.Дарамзагд с.з /Говь-Алтай/ – Ц.Алтансүх с.з /Төв/
- Г.Бадрах с.з /Хэнтий/ –Б.Сосорбарам с.з /Ховд/
ЕСИЙН ДАВАА:
- Х.Дарамзагд с.з – Г.Бадрах с.з
Ч.БОЛОР