Нийслэлийн Захирагчийн ажлын абаны Хот нийтийн аж ахуй хэлтсийн дарга Ц.Тунгалаг хэлэхдээ “Замын компаниуд ногоон байгууламж сүйтгэвэл түүнийгээ өөрсдөө хийх ёстой. Төсөв мөнгө нь багтсан учраас хийж гүйцэтгэх шаардлагатай. Гэвч манай замын компаниуд үүнийгээ орхигдуулаад байдаг. Дараа нь нийслэл өөрийн хөрөнгөөр хийх шаардлага гардаг. Холбогдох газрууд нь замаа хүлээж авахдаа гэрээ ёсоор ногоон байгууламжийг сэргээсэн эсэхийг шалгаж хүлээж авах хэрэгтэй” гэв. Зам засварын ажил хийдэг компаниудад шаардлага тавихаар дараа нь, удахгүй хийнэ гэсэн тайлбар өгдөг гэх. Гэвч тэд энэ хэлсэн үгэндээ хүрдэг болов уу. Яг өнөөдөр л гэхэд байдал ямар байгааг сонирхоцгооё.
Жишээлбэл, Цэцэг төвийн замыг нээгээд долоо хонож байна. Гэтэл замын хажуугийн зүлэг, явган хүний замыг хэн хэзээ янзлах юм бол доо. Хийчихнэ гээд хүлээж суусаар өвлийг угтах вий дээ. Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов гэгчээр… Ямартай шинээр тавьж байгаа болон засварлаж дууссан замуудыг эргэвэл нэг иймэрхүү л дүр зурагтай байна. Харин үүнийг хэн цэвэрлэж, цэгцэлж, засах юм бол оо.