ТЕНДЕР №1 “Макс Групп” түүний харьяа түргэн хоолны сүлжээ, ресторанууд, зочид буудлын хэрэгцээнд БҮХ ТӨРЛИЙН ХАНГАМЖИЙН БАРАА нийлүүлж хамтран ажиллах компани сонгон шалгаруулах.
ТЕНДЕР №2 ‘’Макс Групп’’ түүний харьяа компаниудад БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ХАНГАМЖИЙН БАРАА нийлүүлж хамтран ажиллах компани сонгон шалгаруулах.
Компанид тавигдах ерөнхий шаардлага:
Тухайн чиглэлээр 2 ба түүнээс дээш жилийн ажлын туршлагатай байх
Үйл ажиллагаа эрхлэх холбогдох зөвшөөрлүүдийг бүрэн авсан байх
Санхүүгийн чадамжтай байх
Албан ёсны дистерьбютер, үйлдвэрлэгч байх
Компанид тавигдах бусад шаардлага
Бүтээгдэхүүн хадгалах шаардлага хангасан агуулах, худалдааны цэгтэй байх
Бүтээгдэхүүн нь мэргэжлийн хяналт, магадлан шинжилгээгээр, чанарын шаардлага хангасан, аюулгүй болох нь батлагдсан байх
Бүтээгдэхүүнийг хүргэх хугацааг зөв нарийн тооцож, тохирсон хугацаандаа хүргэх, зориулалтын техниктэй байх
Мэргэшсэн туршлагатай ажиллах хүчинтэй байх
Бичиг баримтын жагсаалт
Компанийн дэлгэрэнгүй танилцуулга
Ерөнхий болон бусад шаардлагуудыг хангаж байгааг нотлох бичиг баримтууд
Сүүлийн 1 жилийн санхүүгийн тайлан
Бүтээгдэхүүн үйлчилгээний үнийн санал, төлбөрийн уян хатан нөхцөл
Компанийн хаяг, холбогдох албан тушаалтны мэдээлэл
Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, НӨАТ-ын гэрчилгээний хуулбар, Ажлын байрны дүгнэлт, бүтээгдэхүүний эрүүл ахуйн шинжилгээний бичиг,бусад бичиг баримтууд
Хаяг: Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Жуулчны гудамж 4/4, ‘’Макс Групп’’ Худалдан авалт хангамжийн алба. Мэйл хаяг: procurement3@maxgroup.mn, Утас: 77772323, 88072885
Материал ирүүлэх хугацаа: 2017.01.26-ыг дуустал
Жич: Тухайн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжид барааны тоо заахгүй тул өөрийн нийлүүлэх боломжит бараанд материал ирүүлнэ үү.