FTSE-ийн зэрэглэл ахиснаар гадаад хөрөнгө оруулалт нэмэгдэнэ

Хуучирсан мэдээ: 2017.01.16-нд нийтлэгдсэн

FTSE-ийн зэрэглэл ахиснаар гадаад хөрөнгө оруулалт нэмэгдэнэ

Олон улсын хэмжээнд хөрөнгийн зах зээлийн индексийн тооцоолол, зах зээлийн зэрэглэл тогтоох чиглэлийн үйл ажиллагаагаар тэргүүлэгч Их Британийн “FTSE Group”-ийн Засаглалын зөвлөл 2016 оны 4 дүгээр улиралд хуралдаж зарим улсын зэрэглэлийг ахиулсан байна. Үүнд:

“Frontier”  буюу “Хөгжиж буй зах зээл” зэрэглэлийн “Ажиглалтын жагсаалт”-нд Монгол улстай хамт багтаж байсан Латив болон Палистин зэрэг оронууд ангилал дэвшиж “Frontier” зэрэглэлтэй болсон байна. Ингэснээр тус орнуудад гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэх, цаашлаад европын хөрөнгө оруулалтын сангууд сонирхлыг татаж эхэллээ.

Монголын хөрөнгийн зах зээл цаашид зэрэглэл дэвшихийн тулд үнэт цаасны Кастодианы үйл ажиллагааг идэвхжүүлэх, үнэт цаасны төлбөр тооцоог боловсронгуй болгох шаардлагатай байгаа юм. 

Жич: FTSE групп нь дэлхийн санхүүгийн төв Лондон хотноо байрладаг бөгөөд 80 гаруй улсын хөрөнгийн зах зээлийн 250,000 гаруй индексийг арилжааны эцэст болон бодит цагийн горимоор тооцоолон гаргаж зах зээлд мэдээлдэг. Мэргэжлийн хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулалтын оновчтой шийдвэр гаргахдаа зөвхөн FTSE-гийн индексийн тооцоолол, зах зээлийн мэдээлэлд суурилдаг нь дэлхийн санхүүгийн зах зээлд асар том байр суурь, нэр хүнд бүхий байгууллага гэдгийг илтгэж буй хэрэг юм.

Эх сурвалж: МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж