Сайн цалин хөлстэй Италийн депутатууд, парламентын гишүүдийн хөнгөн стильд дургүйцсэн дургүйцэл их байгаа ч хамгаалалт авахын тулд өөрсдөө өөртөө хуурамч заналхийлэл илгээж байна гэж мэдээлэв.
Өөрийгөө «Труман аалз» (Spider Truman) гэж нэрлэсэн Италийн парламентын хуучин ажилтны хэдэн өргөдлийн эсрэг парламентын гишүүдийн тансаглалын талаар баримтууд гарч ирж байна.
Өнгөрсөн долоо хоногт Европт хамгийн өндөр цалин хөлстэй итали парламентын гишүүдийн тусгай хангамжийг эсэргүүцэн тэрээр Facebook-т хуудсаа нээн мэдэгдэл хийсэн бөгөөд уг мэдэгдлийг 350 мянган “фолловерүүд” орж сонирхжээ. Facebook дэх хуудаснаа түүнтэй холбоотой блогт нийтлэгдсэн мэдэгдэл нь улс орон нь өрөнд дарагдан, эдийн засгийн өсөлт бараг байхгүй, бүсээ чангалах дээр тулаад байхад тэдний депутатууд тансаглан жаргаж байна гэж дургүйцсэн италичуудын дургүйцлийн галд тос нэмэрлэв.
Италийн парламент өнгөрсөн долоо хоногт иргэддээ цохилт болсон арга хэмжээ авч 48 тэрбум евро хэмнэх хэмнэлтийн чанга арга хэмжээний багцыг баталсан юм. Гэхдээ дундаж цалин нь жилдээ 140 мянган евро болдог депутатуудынхаа эдэлж буй хангамжийг бууруулах талаар юу ч хийгээүй.
The Secrets of the Caste гэж гарчигласан өөрийн блогт Труман аалз Италийн доод танхимын 945 депутатууд болон сенаторууд ноутбукаа алдлаа гэх мэтийн хувийн эд зүйлээ хулгайлуулсан тухай худал өргөдөл бичээд дараа нь нөхөн төлбөрийг парламентын даатгалын системээр дамжуулан нэхдэг байсан тухай өгүүлсэн байв. Сенатын гишүүд, танхимын депутатууд ална тална гэж заналхийлсан хуурамч захидлыг өөрөө өөртөө илгээн зэвсэгт хамгаалалт авч байснаа зөвтгөхөөр оролдсон гэж тэрээр мэдэгдсэн байна. Үүнийг илчлэгч нэрээ хэлэхээс татгалзсан ч доод танхимд 15 жил ажиллаад энэ онд ажилгүй болсон нэгэн гэж өөрийгөө танилцуулжээ.
Тэрээр “Corriere della Sera” сонинд онлайн ярилцлага өгөхдөө зургаан хэвлэн нийтлэгч түүнтэй холбогдон мэдэж байгаа зүйлээрээ ном бичихийг гуйсан гэсэн байв. Италийн парламентын гишүүдийн тусгай хангамжид өндөр тэтгэвэр, үнэгүй нислэг, ба галт тэрэгний тасалбар,Ромын Тибра голын эрэг дэх усан сан ба теннисийн талбайтай спорт клубын үнэгүй үйлчилгээ зэрэг ордог гэнэ. Мөн тэд парламентад ажилладаг долоон үсчинд татаастай үйлчлүүлдэг бөгөөд эрүүл мэндийн салбарын хөнгөлөлт болон театр, киноны үнэгүй урилга авдаг гэнэ. Тэднийг өндөр үнэтэй, шилийг нь манантуулсан Alfa Romeo ба Maserati машинаар цагдаагийн тусгай дохиотой мотоциклийн цуваагаар хамгаалуулан замын түгжрэл үүсгэн явуулдаг.
Facebook дэх хуудас хэдэн арван мянган сэтгэгдлээр дүүрэн ард түмний сонгосон хүмүүсийн талаар илчилсэн өгүүлэл гаргасанд хүмүүс талархлаа гаргасан байлаа.
Илчлэгчийн талын нэгэн хүн италичууд Гай Фоксын (Guy Fawkes) жишээг даган парламентыг дэлбэлэх хэрэгтэй гэсэн байв. Өөр нэг нь албаны машиныг машиныг депутатын гэр бүлийнхэн ашиглаж байгааг бичжээ. “Дотор нь депутатын авгай дэлгүүр хэсэхээр явж байна уу, эсвэл хүүхэд нь сургуульд хүргүүлэхээр суусан уу гэдгийн ердөө мэдэх аргагүй” гэж тэнд өгүүлсэн байна.
Өөр нэг “фолловер” сэтгэгдэл бичихдээ “Хүмүүс Засгийн газраас айх биш, Засгийн газар нь ард түмнээс айх ёстой” гэсэн байлаа. Үйлдвэрчний эвлэлийн лидерүүд, нөлөө бүхий бизнесийн холбоодын тэргүүн нар депутатуудад хандан хэдэн арван сая италичууд бүсээ чангалан санхүүгийн хохиролд орж байхад өөрсдийнхөө хангамжийг бууруулж, хариуцлагатайгаа харуулахыг уриалжээ. Тэдний энэ тансаглалын тухай өгүүлэл олон нийтийн бусад сүлжээгээр тархан италичууд эрх баригчид ба ердийн хүмүүсийн хоорондын ялгааг хувьсгалын өмнөх Францын иймэрхүү байдалтай зэрэгцүүлэн үзэж байна. Олон хүн Хойд Африк ба Ойрхи Дорнодыг хамарсан хувьсгалыг сануулж “Арабын хавар”-ын итали хувилбар хийхийг уриалсан байлаа.
Italian MPs sent themselves bogus death threats to qualify for protection
Ш.МЯГМАР