Хар тэнгисийн усанд осолдсон ОХУ-ын Батлан хамгаалах яамны ТУ-154 онгоцны ослоор амь үрэгдэгсдийг эцсийн замд нь үдэх ёслолыг өчигдөр /2017.01.16/ Москвад зохион байгуулжээ.
Ослоор амь үрэгдсэн 92 хүнээс Батлан хамгаалах яамны Соёлын хэлтсийн дарга, нисэх багийн гишүүд, А.В.Александррын нэрэмжит дуу, бүжгийн чуулгын уран бүтээлч, сэтгүүлчид гээд 47 хүний шарилыг Москва хотын Цэргийн дурсгалын цогцолборт нутаглуулсан байна.
Эцсийн замд үдэх ёслолд амь үрэгдэгсдийн гэр бүл, ойр дотныхноос Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу, Зам тээврийн сайд Максим Соколов, Засгийн газрын болон төрийн Думын гишүүд оролцжээ.
С.ЦЭЛМЭГ