Хуучирсан мэдээ: 2017.01.17-нд нийтлэгдсэн

Обамагийн охид

“Малия, Саша! Танил дасал болоогүй хүрээлэл дунд ч та хоёр минь ухаалаг, үзэсгэлэнтэй, хамгийн гол нь уян зөөлөн, хэрсүү, хүсэл эрмэлзэл дүүрэн гайхамшигтай залуу хатагтай нар болж өслөө. Бүгдийн нүдэнд ил байдаг амьдралын амаргүй давааг хялбархан давж гарлаа. Амьдралдаа хийж бүтээсэн бүхий л зүйлсээс илүү та хоёрын эцэг болсондоо аав нь бахархдаг…

Хэдхэн хоногийн дараа АНУ-ын ерөнхийлөгчийн албыг залгамжлагчдаа шилжүүлэх гэж буй Барак Обама үдэлтийн үгэндээ ингэж хэлсэн юм. Найман жилийн өмнө Обама АНУ-ын 44 дэх ерөнхийлөгчөөр сонгогдож, Цагаан ордонд нүүж ирэхэд Малия 10-тай, Саша долоон настай бяцхан охид байлаа. Харин одоо тэд өсч том болон үзэсгэлэнтэй охид болжээ.

 

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ОХИД ГЭРЭЛ ЗУРАГТ

 

Ардчилсан намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр Барак Обама 2008 оны нэгдүгээр сард Айовад сонгогчидтой уулзалт хийж байв.
Барак Обама 2008 оны ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсны дараахан төрөлх Чикаго хотдоо Талархлын баяр тэмдэглэв.

2009 оны нэгдүгээр сарын 20-нд Барак Обама АНУ-ын 44 дэх ерөнхийлөгчийн тангараг өргөв.

2009 оны дөрөвдүгээр сар. Цагаан ордонд төвхнөөд удаагүй байхдаа Саша, Малия хоёр шинэ нохойтой болжээ. Сенатч Эдвард Кеннеди ерөнхийлөгчийн охидод Бо нэртэй энэ нохойг бэлэглэсэн гэнэ.

2009 оны тавдугаар сар. Долоон настай Саша охин Цагаан ордны Трумэний тагтнаас аавыгаа ажиглаж зогсоо нь.

2009 оны есдүгээр сар. Аавынх нь нисдэг тэрэг Цагаан ордонд газардахыг хүлээнгээ Бо нохойтойгоо тоглож суугаа Саша, Малия хоёр.

2009 оны арваннэгдүгээр сар. Цагаан ордны Талархлын баярын зоог болохоос “аврагдсан” “Эр зориг” нэртэй цацагт хяруулыг ажин зогсоо Саша.

2009 оны арванхоёрдугаар сар. Вашингтон дахь хүүхдийн эмнэлэгт зочлох үеэр Малия, Саша хоёр хүүхдүүдэд ном уншиж өгөв.

2009 оны арванхоёрдугаар сар. Эхнэр, хоёр охиныхоо тусламжтайгаар Барак Обама Цагаан ордны ойролцоо Зул сарын гацуур модны гэрлэн чимэглэлийг асаав.

2010 оны нэгдүгээр сар. Саша ээжийнхээ хамт Вашингтонд орон гэргүй хүмүүсийг үдийн хоолоор дайлав. Ерөнхийлөгч болон Малия нар бас гал тогооны ажилд тусалжээ.

2010 оны наймдугаар сар. Ерөнхийлөгч Обама Саша охины хамт Вашингтонд WNBA-ын тоглолт үзэв.

2011 оны зургадугаар сар. Йоханнесбург дэх халамжийн төвд зочлох үеэр Тэргүүн хатагтай хоёр охины хамт хүүхдүүдэд ном уншиж өгөв.
2011 оны арванхоёрдугаар сар. Ерөнхийлөгчийн гэр бүлийнхэн Вашингтон дахь музейд элфийн дүрд хувирсан хүүхдүүдтэй мэндчилэв.
2011 оны арванхоёрдугаар сард Хавайд зул сарын амралтаа өнгүүлэх үеэр.

2011 оны арванхоёрдугаар сар. Зул сарын модны гэрлэн чимэглэлийг асаах ёслолын үеэр.
2012 оны долдугаар сард Verizon Center-т болсон тоглолтын үеэр “Kiss Cam” тэднийг онилоход Обама эхнэрээ биш охиноо үнсэв.

2012 оны наймдугаар сар. Вашингтонд болсон ням гаригийн арга хэмжээний үеэр.

2012 оны есдүгээр сар. Тэргүүн хатагтай Ардчилсан намын Үндэсний их хуралд үг хэлэхийг ерөнхийлөгч хоёр охины хамт зурагтаар үзэж суугаа нь.

2013 оны нэгдүгээр сарын 20. Улиран сонгогдсон Барак Обама тангараг өргөв.

2013 оны тангаргийн өдрийн жагсаалын үеэр Саша, Малия хоёр селфидэв. Аав нь АНУ-ын ерөнхийлөгчөөр улиран сонгогдоход Малия 14, Саша 11 настай байлаа.

2013 оны арваннэгдүгээр сар. Вашингтон хотын “Politics & Prose” номын дэлгүүрээр Обама хоёр охины хамт хэсчээ.

2013 оны зургадугаар сар. Ирландад хийсэн айлчлалын үеэр.

2013 оны арванхоёрдугаар сар. Обамагийн гэр бүлийнхэн “TNT” телевизийн “Вашингтоны Зул сар” хөтөлбөрийн үеэр.

 2014 оны наймдугаар сар. Хуримын ёслолд уригдсан Обамагийн гэр бүлийнхэн.

 2014 оны гуравдугаар сар. Мишель Обама хоёр охины хамт Хятадын Цагаан хэрэм дээр.

2014 оны арванхоёрдугаар сар. “Вашингтоны Зул сар” арга хэмжээний бичлэгийн үеэр.

2015 оны гуравдугаар сар. Малия, Саша нар Алабамад.

2015 оны арваннэгдүгээр сар. Талархлын баярын үеэр.

2016 оны гуравдугаар сар. Малия Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогийн үеэр.

2016 оны гуравдугаар сар. Саша мөн тэр хүндэтгэлийн зоогт оролцов.

2016 оны долдугаар сарын 4. Цагаан ордонд болсон Тусгаар тогтнолын баярын арга хэмжээний үеэр. Энэ өдөр Малиягийн 18 насны төрсөн өдөр тохиов.

2016 оны наймдугаар сар.

2017 оны нэгдүгээр сар. Обама ерөнхийлөгчийн хувиар үдэлтийн үгээ Чикагод хэлэв. Уг арга хэмжээнд бага охин Саша нь оролцсонгүй. Шалгалттай байсан тул Вашингтонд үлджээ.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж