НУА-ийн тоолсноор сүүлийн 30 жилийн дотор авлига авсан албан тушаалтан дунджаар 100 сая юань буюу 15,5 сая ам.долар авч гардаг байжээ. Ийм маягаар гаргасан мөнгөний нийт хэмжээ 50 тэрбум доллараас давсан байна. Зугтагсдын олонх нь дунд ба дээд тушаалтууд байжээ. Жишээлбэл, Хайнань мужийн татварын албаны дарга Лю Гуйсу, Улсын эрчим хүчний корпорацийн менежер Гао Янь зэрэг хүмүүс гадаад нуугдаж байна. БНХАУ-ын санхүү, эдийн засгийн байгууллагууд, улсын компанийн удирдагч нар зугтагсадын 70 хувийг бүрдүүлж байна.
Зугтсан баян дарга нар АНУ, Канад, Австралийг сонгож байгаа бол жижиг дунд дарга нар Вьетнам, Филиппин, Мьянма, Монгол ба Орос зугтсан байх нь их гэнэ.