Яагаад одоо АНУ Хойд Солонгостой ярих болов

Хуучирсан мэдээ: 2011.07.28-нд нийтлэгдсэн

Яагаад одоо АНУ Хойд Солонгостой ярих болов

АНУ  энэ долоо хоногт Хойд Солонгосын дипломат Ким Ке Гвантай (Kim Kye Gwan) Вашингтон хотноо хэлэлцээр хийх болсноо ням гаригт зарлав. Энэ мэдээнд гэнэтийн гэх зүйл огт байхгүй ч хэлэлцээрийн үр дүн ямар байхыг хэлэх аргагүй.

Вашингтон хэдэн сарын турш Пхеньянтай шууд хэлэлцээр хийхэд бэлэн гэдгээ мэдэгдэн хоёр Солонгосыг илүү асуудлаа илүү өргөнөөр ярилцаж эхлэхийн тулд зөрөлдөөнөө хойш тавихыг шахаж байгаа. АНУ-ын түгшүүрийн шалтгаан нь тодорхой. Хойд Солонгосын  Өмнөдөд өгсөн цохилтууд 1990-ээд оны хийсэн эхлэлүүдээс хойш Солонгосын хойгийг дайнд улам ойртуулж байгаа. Үүний зэрэгцээ Хойд Солонгостой хийх хэлэлцээрт Америк маш болгоомжтой хандаж байна. Ням гаригт Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ “Хойд Солонгосыг хэлэлцээрийн ширээний ард эргэн ирлээ гээд бид шагнах гээгүй. Тэдний өмнө  хийнэ гэж үүрэг хүлээснээс нь илүү шинэ зүйлийг бид тэдэнд өгөхгүй” гэж мэдэгдсэн юм.

Жорж Бушийн үеэр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд орж байсан одоо Жоржтуаны их сургуулийн профессор Виктор Ча (Victor Cha) энэ даваа гаригт цахим шуудангаараа АНУ хутганы ирэн дээгүүр явж байна хэмээн мэдэгджээ.

Уулзалт болж байгаа нь Пхеньянд илүү ашигтай өгөөш болж байна.  Учир нь Хойд Солонгосын авторитар захирагчид АНУ-тай шууд хэлэлцээр хийхийгээ дипломат харилцааны өөр хэлбэрээр нэн түрүүнд Хятад, Япон, Орос ба Өмнөд Солонгос оролцсон зургаан талт гэрээгээр дамжуулахыг илүүд үздэг байлаа. Энэ нь Ким Чен Ирийн дэглэм өөрсдийн иргэдэд АНУ тэдэнтэй эн тэнцүү байна гэж харуулахад нь тус болж байсан юм. (Нэмэлт: Даваа гаригийн орой Хойд Солонгосын хэвлэл мэдээллээр ноён Кимийг Америкт айлчлах гэж байгаа тухай зарлаад харин Бали аралд болсон АСЕАН-ы орнуудын бүсийн уулзалт дээр Өмнөд Солонгосын төлөөлөгч нартай уулзсан талаар нэг ч үг цухуйлгасангүй.

Нөгөө талаас АНУ-тай дипломат хэлэлцээрт орохдоо Хойд Солонгос ямар байр суурь илэрхийлж байсныг ноён Чагийн ажилладаг Стратегийн судалгааны олон улсын институт (ССОУИ) тусгайлан судалж үзжээ. Энэ удаад 2006, 2007 оны зургаан талт хэлэлцээрийн үеэр АНУ-ын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд орж байсан ноён Чагийн үгийг дамжуулж байна.

“Төлбөр хийгдээгүй олон тооны улс төрийн тооцоотой байж Обама яагаад энэ хэлэлцээрийн төлөө улс төрийн капиталаараа эрсдэл хийнэ вэ? Хойд Солонгос цөмийн хөтөлбөрөө Обамагийн ерөнхийлөгчийн хугацаанд бүрэн багасгана гэж хэн ч итгэхгүй байна. Пхеньян тийм санаа төрүүлэхээр хумсын чинээ ч зүтгэл гаргаагүй. Үүний хажуугаар Хойд Солонгосын ээлжит өдөөн хатгалгатай хэн ч тулгарахыг хүсэхгүй байгаа. ССОУИ-д бидний хийсэн судалгаагаар 1984 оны гуравдугаар сараас эхлэн тэдний ээлжит өдөөн хатгалга бүрийн дараа Хойд Солонгостой хэлэлцээрт орохын тулд АНУ-д дунджаар 5,4 сарын хугацаа шааардлагатай байлаа. Энэ хугацаа аль эрт өнгөрсөн. Тиймээс Хойд Солонгос эрт орой нэгэн цагт ээлжит түрэмгийллээ хийж, түүнд нь Өмнөдийнхөн хүчээр хариу барина гэх таамаглал байсан. 2010 онд хийсэн хойдчуудын цэргийн хоёр довтолгооны дараа өмнөд Солонгосын ерөнхийлөгч ч ард түмэн нь ч сүрийг үзүүлэн, нэгэн албан тушаалтных нь хэлснээр “Хойд Солонгосын нармайг нээхэд” бэлэн байв. Гэтэл сонгуулийн өмнөх жилд Вашингтоны хувьд Солонгосын хойгийн хурцатмал байдал эсвэл дайны ажиллагаа  хэрэггүй байлаа.

Хоёрдугаарт, Хиллари Клинтон Обамагийн танхимын гишүүдээс хамгийн шилдэг үр дүнг харуулах магадлалтай. Түүний хувьд Азийн чиглэлийн үйл ажиллагаа нь урагштай байгаа юм. Гэхдээ тэрээр хэлэлцээр хийгээгүйгээс болж дайнд хүргэсэн гэсэн буруутан болж, түүхийн сурах бичигт бичүүлэхийг Хиллари хатагтай хүсэхгүй байгаа нь тодорхой.

Гуравдугаарт, Хойд Солонгосын асуудлыг дипломат замаар шийдэх ёстой гэж засаг захиргаа нь үнэнээсээ үзэж байх шиг. Дахиад л ССОУИ-ийн мэдээлээс иш татахад дипломатууд нь хэлэлцээрийн ширээний ард сууж байсан 30 гаруй жилийн хугацаанд (1998 оны ганц тохиолдлоос гадна) Хойд Солонгос пуужин хөөргөж, хөлөг онгоцнуудыг торпедоор харваж байгаагүй юм. Иймээс хэлэлцээр явуулах тактикийн шалтгаан АНУ-д байна. Харин хэн нэгэнд нь стратеги гэж байна уу?

Шинжээчид энэ удаа арай өргөн цартай, боловсруулсан гэрээ байгуулахыг уриална. Гэвч 25 жилийн дараа, 1994 ба 2005 оны хоёр гэрээний дараа Хойд Солонгостой ярилцан тохирч болно гэдэгт би итгэл алдраад байна.

АНУ-ын Засаг захиргаа Хойд Солонгосын нөгөө л нэг цөм “ганц саалийн үнээ”-г гурав дахь удаагаа худалдан аваад яах ч юм билээ. Төрийн нарийн бичгийн дарга Клинтон үг хэллээ гээд хойд солонгосчуудыг шагнахгүй гэсэн. Тэр нь 2009 оны тавдугаар сард цөмийн туршилт хийснийх нь дараа НҮБ-ын Аюулгүй зөвлөлийн гаргасан 1874 тоот тогтоолын хүрээнд хэрэгжүүлж байгаа эдийн засгийн хориг арга хэмжээний зарчимд хамаарах ёстой нь мэдээжийн хэрэг.

Засаг захиргаа дэглэмтэй хүний эрхийн салбарын яриа хэлцлийг эхлэх оролдлогтоо хүч нэмээх хэрэгтэй. Өнгөрсөн тавдугаар сард Хойд Солонгосын хүний эрхийн асуудал хариуцсан АНУ-ын тусгай төлөөлөгч Роберт Кинг (Robert King) өмнө байгаагүй анхны айлчлалыг Пхеньянд хийсэн юм. Энэ долоо хоногт Кингтэй уулзаж энэ чухал сэдвээр ярилцалгүйгээр Ким Ке Гван Нью-Йоркоос явах ёсгүй. Эцсийн эцэст хүний эрхийг зөрчиж байгаа гэсэн олон улсын шүүмжлэлд хариу болгон Пхеньян ямар нэг эерэг алхам хийх юм бол цөмийн зэвсгийнхээ талд хамаатай дэглэмийн ирээдүйн алхамд нь  жин нэмж өгөх болно.

Цөмийн зэвсгийн асуудалд одоо бөмбөг Ким Чен Ирийн талбайд байна. Хэрэв тэр өөрт нь энэ удаа итгэж болно гэж байгаа бол цөмийн хөтөлбөр зогсооно гэсэн амлалтдаа үнэнчээр хандан плутонийн тогооноос шинэ түлшээ гаргаж, ураны төслөө зогсоож, хяналт оруулж, цөмийн материалын илүүдлийг улс орноосоо гаргах ёстой “ гэж тэрбээр ярьсан байна.

Нийтлэлийн эх сурвалж: Why U.S. Will Talk with North Korea Now

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж