Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд, захирагчийн харъяа байгууллагуудын 2016 оны үйл ажиллагааны үр дүнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, үр дүнг үнэлэх ажлын хэсэг Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газартажиллалаа.
Ажлын хэсэг Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 322 дугаар тогтоолоор батлагдсан “Захиргааны байгууллагын хяналт шинжилгээ, үнэлгээний нийтлэг журам”, Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/1146 дугаар захирамжийг мөрдлөг болгон 2016 оны үйл ажиллагааны үр дүн, төсвийн Ерөнхийлөн захирагчаас ерөнхий менежертэй байгуулсан үр дүнгийн гэрээний биелэлт, байгууллагуудын дүрмээр хүлээсэн үүрэг, холбогдох дүрэм, журам, стандартын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээнд үнэлэлт дүгнэлт өгсөн юм.
Энэ удаагийн ажлын хэсгийн гол зорилго нь бүх шатанд ажлын хариуцлага сахилгыг өндөржүүлэх, иргэдэд үйлчлэх төрийн ажил үйлчилгээнд чанарын ахиц дэвшил гаргах, бодлогын зорилтууд, түүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөө тогтоол шийдвэрийн биелэлтийг бүрэн хангахад оршив.
Эх сурвалж: БЗД