“Та нар ганц ганцаар салбал нижээд сум мэт хүнд хялбархан дийлэгдэнэ. Хэрэв эв эеэ нэгтгэвэл багласан таван сум мэт бэх болж хэнд ч хялбар дийлэгдэхгүй болно” гэсэн Алунгуа эхийн таван хөвүүндээ захисан сургаалыг дээдэлсэн хүндэтгэлийн хөшөөг Дархан-Уул аймгийн төв талбайд 2015 онд сүндэрлүүлсэн байдаг.
Тэгвэл Ардчилсан намын даргын сонгуульд нэр дэвшигчдийн Дархан-Уул аймагт хийсэн уулзалтын үеэр Дархан-Уул аймгийн намаас “Алангуа эхийн сургаал” хөшөөний загварыг нэр дэвшигчдэд дурсгал болгон хадгалууллаа.
Ардчилсан намын шинэчлэлийн эхлэл болсон намын даргын сонгууль, эв нэгдлийн буухианд оролцож байгаа нэр дэвшигчдийг хаана ч очсон намынх нь гишүүд дэмжигчид эв нэгдэлтэй байхыг хүсэж байгаа юм.
М.ГЭГ