Монголын загварын ертөнцийн шинэ дүр төрхийг тодруулаах “Моngolia`s Next Top Model” шоу “Боловсрол суваг” телевизээр үзэгчдийн хүртээл болж эхэллээ. Энэхүү шоуны сүүлийн шатанд 16 оролцогч тэнцэж, телевизийн эфирт цацагдаж эхэлсэн нэвтрүүлгийн албан ёсны өрсөлдөгчөөр тодроод буй.
Шоуны туршид хамт амьдарч, ширүүн өрсөлдөөн өрнүүлэх оролцогчид өнгөрсөн ням гаригт /2017.01.15/ Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрт “Гүнгэрийн гүнж” дуурийг үзэж сонирхсон нь манай дуранд өртсөн юм. Загварын чиг хандлагыг тодорхойлох шоунд хүч үзэж буй охидод сонгодог урлаг тун таалагдсан бололтой. Сэтгэлийн хөдөлгөөнөө дарж ядан, дуурийн уран бүтээлчдэд баяр хүргэж байлаа.
Ч.БОЛ