Төслийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн амьжиргааны төвшин доогуур гэр бүлийн хүүхдүүдээс сонгон авсан байна. Нэг ангид ой, дөрвөн сартайгаас, хоёр нас хүртэлх 25 хүүхдийг хамруулжээ. Тус клиникийн ерөнхий эмч П.Саранцэцэгээс хүүхдүүдийн талаар тодрууллаа.
-Хоол тэжээлийн дутагдалд орсон хүүхдэд хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг өгөх нь зөв үү?
-Миний хувьд хүнсний нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэх нь хангалттай амин дэм өгч чаддаггүй гэж боддог. Уг нь уламжлалт хоолны аргууд зөндөө байдаг. Жишээ нь цагаан идээ амин дэмээр баялаг гэдгийг хүн болгон мэддэг боловч нэг их хэрэглэдэггүй. Тийм болохоор бид хүн эцэг, эхчүүдэд зориулсан сургалт явуулья гэж бодож байгаа.
-Тус эмнэлэг тэжээллэг хоол хүнсээс гадна ямар, ямар эмчилгээ хийдэг вэ?
-Манайх шарлага, утлага, давсан замын эмчилгээ, чийрэгжүүлэх дасгал, бүх биеийн иллэг массаж гээд тухайн хүүхдүүдэд хэрэгтэй бүхий л эмчилгээг хийдэг. Мөн зуны дулаанд усан эмчилгээ, элсэн дээр тоглуулах зэрэг эмчилгээ хийж байна.
-Танай клиникт ийм өвчинтэй хүүхэд бүр хандаж болох уу, эмч сувилагч хэр хүрэлцээтэй байдаг вэ?
-Үгүй. Сонгинохайрхан дүүргийн хороодтой хамтарч ажилладаг болохоор тус дүүргийн өрхийн эмчийн хяналтад байгаа хүүхдүүдийг авдаг. Жилд 80 хүүхдэд эмчилгээ, асаргаа хийдэг. Манай сувиллын эрэлт их байдаг боловч анги, сувилагчдын хүрэлцээ харамсалтай нь бага байдаг. Дүүргээс сувиллыг өргөтгөхийг дэмжиж газар олгосон боловч хөрөнгө мөнгө дээр асуудалтай байна даа.