“Golden Gym”-ийнхэн жин хасах уралдаан зарлалаа

Хуучирсан мэдээ: 2017.01.17-нд нийтлэгдсэн

“Golden Gym”-ийнхэн жин хасах уралдаан зарлалаа

“Golden Gym” фитнес клубынхэн илүүдэл жинтэй хүмүүс тус клубт зочлохоор ихэд баярладаг гэнэ. Учир нь илүүдэл жинтэй хүмүүсийн хувьд тус клубыг зорин очих зориг гаргана гэдэг урт удаан хугацааны дараах шийдэл байдаг аж. Чухам тиймээс ч “Golden Gym” энэ оны анхны жин хасах уралдааныг зарлаад байна.

Монголчуудын дунд хэт таргалалт, түүнтэй холбоотой өвчин эмгэг нэмэгдэж, таргалалт хөдөлгөөний дутагдлын улмаас монгол хүний дундаж наслалт богиносч байгааг эмч мэргэжилтнүүд байнга сануулдаг. Тиймээс  фитнес клубынхэн Super team нэртэй тусгай хөтөлбөр боловсруулжээ. Хөтөлбөрт илүүдэл жинтэй хүмүүс нэгдэн баг үүсгэн оролцох бөгөөд биеийн жин, өндөр, нас, хүйс, мэргэжил харгалзахгүйгээр оролцох боломжтой юм байна. Мөн гадаадын иргэд ч жин хасах хөтөлбөр нээлттэйгээрээ онцлог.  Super team жин хасах хөтөлбөрт оролцогчид эмч болоод гэр бүлийнхнээсээ зөвшөөрөл авсан байх учиртай юм байна. 45 хоног үргэлжлэх уралдааны эцэст багаараа жингээ хамгийн сайн хассан хүмүүсийг багаар нь Байгаль нуур, Улаан-Үдэд аялах эрхийн бичгээр шагнах ажээ.

Т.МӨНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж