“Утаа”-тай холбоотой кино

Хуучирсан мэдээ: 2017.01.16-нд нийтлэгдсэн

“Утаа”-тай холбоотой кино

Агаарын бохирдлыг бууруулахад шийдвэртэй арга хэмжээ авах, төр засагт шахалт үзүүлэхээс гадна оновчтой зөв гарцыг эрэлхийлэх үүднэээс фэйсбүүкээр ээж, аавууд нэгдээд байгаа билээ. Өнөөдөр жиргээчид утааны эсрэг нэгдэж, Монгол киноны нэрний тодорхой үгийг “утаа” гэсэн үгээр утга оруулан “давалгаа үүсгэж” байна. Жишээлбэл, “Зэрэг нэмэхийн өмнө”-ийг “Зэрэг угаартахын өмнө”, “Баянбулгийнхан”-“Утаан булгийнхан”, “Улаанбаатарт байгаа миний аавд”-“Утаанбаатарт байгаа миний аавд”, “Сэтгэлийн дуудлагаар”-“Утааны дуудлагаар”, “Дайсны цэргүүдээ сонсоцгоо”-“Утааны цэргүүдээ сонсоцгоо”, “Нохойтой дөрвөн танкчин”-“Утаатай дөрвөн танкчин”, “Морьтой ч болоосой”-“Утаагүй ч болоосой”, “Тань руу нүүж явна”-“Утаа руу нүүж явна”, “Намар нахиалсан мод”-“Утаанд нахиалсан мод”, “Зүрхэнд шивнэсэн үг”-“Зүрхэнд шивнэсэн утаа” гэхчлэн давалгаалж буй юм. Та ч өөрийнхөөрөө энэ давалгаанд нэгдэж болох юм.

Л.ХАЛИУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж