Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн Спортын төв ордонд хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Өнөөдөр эмэгтэйчүүдийн 70, 78, +78 кг, эрэгтэйчүүдийн 81, 90, 100, +100 кг-ын жингийн барилдаан болж, аваргууд тодорно.
2017 оны Улсын аварга шалгаруулах тэмцээнд Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Н.Түвшинбаяр жин өгсч, +100 кг-д барилдаж байна. Энэ жинд нийт 24 бөх өрсөлдөнө.
Олимпийн аварга Н.Түвшинбаяр А.Давааням, Б.Бат-Эрдэнэ, Дүүрэнбаяр, Б.Бат-Орших нарыг дараалан ялж, аваргын төлөө барилдахаар үлдээд байна.
Өнөөдрийн барилдааны талаар эргэн мэдээлнэ.
Ч.БОЛ