Улаанбаатарт 20 хэм дулаан байна

Хуучирсан мэдээ: 2011.07.28-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 20 хэм дулаан байна

2011 оны 07 дугаар сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:

Баруун зүгийн нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлэрхэг.  Төвийн ихэнх нутаг, говийн нутгийн зарим газар, баруун болон зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи нутгийн зүүн хэсгээр зүүнээс, бусад нутгаар баруун хойноос  секундэд 5-10 метр, говийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 13-18 градус, Алтайн өвөр говь, говийн нутгийн өмнөд хэсэг, Их нууруудын хотгороор  24-29 градус, говийн нутгийн хойд хэсэг, зүүн зүгийн нутгаар 21-26 градус,  бусад нутгаар 16-21 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. 19-21 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт : 8 градус дулаан, харьцангуй чийг 90 хувь, агаарын даралт 865 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.

2011 оны 07-р сарын 29-нөөс 08-р сарын 02-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:

29-нд нутгийн зүүн хагаст, 30-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсэг, зүүн зүгийн нутгаар бороо, 31-нд зүүн зүгийн нутгаар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 31-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хугацааны эхээр нутгийн хойд хэсгээр сэрүүвтэр байх боловч цаашдаа дулаарч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.

Эх сурвалж: Ус цаг уурын хүрээлэн

www.tsag-agaar.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж