Сурагчдын амралтыг сунгах эсэхийг яриагүй байна

Хуучирсан мэдээ: 2017.01.16-нд нийтлэгдсэн

Сурагчдын амралтыг сунгах эсэхийг яриагүй байна

Ерөнхий боловсролын дунд сургуулийн хоёрдугаар улирлын амралтыг сунгах эсэх асуудлыг өнөөдөр хуралдаж шийднэ гэсэн мэдээлэл цацагдсан ч одоогоор үүнтэй холбоотой хурал болоогүй байна.

Хуваарь ёсоор сурагчдын амралт энэ сарын 18-наар дуусч, пүрэв гаригт хичээл эхлэх ёстой юм.

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг томуу, томуу төст өвчний тархалт өндөр байгаа учраас сурагчдын амралтыг хойшлуулж өгөх хүсэлтийг энэ сарын 11-нд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурьд хандан гаргасан юм. Улмаар энэ асуудлыг нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Эрүүл мэндийн газар, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам хамтран хуралдаж шийдвэрлэхээ мэдэгдсэн ч өнөөдрийн хувьд тодорхой шийдвэр гаргах ёстой хурал болоогүй байна.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж