Хэмнэлтийн горимд шилжиж ажиллахыг санууллаа

Хуучирсан мэдээ: 2017.01.17-нд нийтлэгдсэн

Хэмнэлтийн горимд шилжиж ажиллахыг санууллаа

Увс аймгийн Засаг дарга Д.Батсайхан өчигдөр /2017.01.16/ 13 цагийн байгууллагын дарга нарын цуглаан дээр өвөлжилт, цаг үеийн нөхцөл байдал, Аймгийн онцгой комиссын сумдад ажилласан талаар мэдээлэл хийж, 2016-2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, 2017 оны зорилт, тус онд хийгдэх ажлуудаа танилцууллаа.

Улмаар МУ-ын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлого, шийвэрүүдийн талаар дурдаж улс орон эдийн засгийн хямралтай байгаа энэ үед аль болох хэмнэж болох зардлуудаа танах, зайлшгүй шаардлагатай ажлуудыг сайтар төлөвлөж хийх, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих, хамтын ажиллагааг сайжруулах, төсөл хөтөлбөрүүдтэй хамтарч ажиллах, боломжит нөхцлүүдийг судлаж шийдвэрлэж ажиллахыг зөвлөлөө.

ЭХ СУРВАЛЖ: UVS.GOV.MN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж