Н.Батмөнхөд Соёлын гавьяат зүтгэлтэн цол олголоо

Хуучирсан мэдээ: 2017.01.17-нд нийтлэгдсэн

Н.Батмөнхөд Соёлын гавьяат зүтгэлтэн цол олголоо

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2016 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдрийн 174 дүгээр зарлигаар Тулгар төрийн 2225 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 810 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 105 жилийн ойг тус тус тохиолдуулан соёл урлагийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласныг өндрөөр үнэлж, урлаг судлаач, доктор Норовын Батмөнхөд Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор шагнасныг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан өнөөдөр Төрийн ордонд гардуулан өглөө.

Н.Батмөнх нь Монгол Улсын соёл урлагийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласны дээр Монголын циркийн урлагийг дэлхийн тавцанд гаргахад онцгой гавьяа байгуулсныг цохон тэмдэглэсэн байна.

Ш.ОЧ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж