Цагдаагийн албаны тухай хуулиар хэлэлцүүлэг өрнүүлэв

Хуучирсан мэдээ: 2017.01.16-нд нийтлэгдсэн

Цагдаагийн албаны тухай хуулиар хэлэлцүүлэг өрнүүлэв

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас өнөөдөр Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслөөр салбарынхныхаа санаа бодлыг сонсож, нээлттэй хэлэлцүүлэг өрнүүллээ.

Энэ үеэр тус яамны Хууль зүйн бодлогын газрын дарга П.СайнзоригЦагдаагийн албаны тухай хууль 2013 онд батлагдаж, 2014 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн боловч тодорхой бэрхшээлтэй асуудлууд байсан. Үүнийг  шийдвэрлэх зорилгоор Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулсан. Хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуульд цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа, албан хаагчдын нийгмийн баталгаа, эрх зүйн байдалтай холбоотой харилцааг  тухайлсан хууль буюу Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай болон Хууль сахиулах үйл ажиллагааны тухай хуулиар зохицуулна гэж заасан байдаг. Гэвч дээрх хууль өнөөдрийг хүртэл батлагдаагүй учраас цагдаагийн байгууллагын эрх зүйн орчин тодорхойгүй болчихоод байгаа юм. Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгад цагдаагийн байгууллагын ажилчдыг тогтвор суурьшилтай ажиллуулах, байгуулагын соёл, үнэт зүйл түүхэн уламжлалыг авч үлдэх, сэргээх, цагдаагийн байгууллага иргэдэд ойртсон үйл ажиллагааг илүү үр дүнтэй хэрэгжүүлэхэд чиглэсэн. Жишээ нь, иргэдэд хэрхэн шаардлага тавих, орон байранд нэвтрэх, тээврийн хэрэгслийг зогсоон шалгахад хэрхэх вэ гээд тодорхой асуудлыг хуульчлан баталгаажуулж өгч байгаа. Иргэдийн эрх чөлөөнд үндэслэлгүйгээр халдах, хязгаарлахаас урьдчилан сэргийлэхээс гадна цагдаагийн байгууллагын үйл ажиллагаагаа иргэдэд улам илүү ойртоно гэж үзэж байгаа” гэсэн юм.

Хэлэлцүүлэгт мөн Хууль сахиулахын их сургуулийн Цагдаагийн сургуулийн цагдаа судлалын тэнхмийн эрхлэгч Ю.Бадамханд “Цагдаагийн албан хаагчийн нийгмийн баталгааны шинэтгэл”, Хошууч генерал Б.Пүрэв “Цагдаагийн албаны тухай хуулийн  шинэчилсэн найруулгын төсөл, 1993 оны Цагдаагийн байгууллагын тухай хуулийн зарим зохицуулалтын харьцуулалт” сэдвээр илтгэл тавилаа.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж