“Монголыг шинэ өнцгөөр” төсөл эхэллээ

Хуучирсан мэдээ: 2017.01.11-нд нийтлэгдсэн

“Монголыг шинэ өнцгөөр” төсөл эхэллээ

Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ)-өөс Швейцарийн хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр “Reimagine Mongolia” буюу “Монголыг шинэ өнцгөөр” төслийг Сонгинохайрхан дүүргийн III хороотой хамтран хэрэгжүүлж эхэллээ.

Энэхүү төсөл нь уламжлалт цаасан шуумлын урлагаар дамжуулан нийслэлийн захын дүүрэгт ажиллаж, амьдарч байгаа эмэгтэйчүүдэд уламжлалт гар урлалын мэдлэг болон жижиг дунд бизнес эрхлэх боловсрол олгох замаар байгаль орчинд ээлтэй соёлын бүтээгдэхүүнийг бүтээх зорилготой.

Төсөлд Сонгинохайрхан дүүргийн III хорооны 25 эмэгтэй хамрагдан, мэргэжлийн уран бүтээлчдийн удирдлаган дор цаасан шуумлын аргаар орчин үеийн бүтээгдэхүүн, бүтээл урлаж эхэлжээ.

Б.ЭНХ

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж