Монголын Хөрөнгийн биржийн өнөөдрийн /2017.01.10/ арилжааны үр дүнд зах зээлийн голлох индексүүд өсөлттэй байлаа.
Тодруулбал, ТОП-20 индекс өмнөх хаалтаас 29.07 нэгж буюу 0.24%-иар өсч 12,208.37 нэгжид хаагдсан байна.
Индексийн өсөлтөд сагсанд багтаж байгаа дараах хувьцааны ханш нөлөөлэв. Үүнд:
I ангиллын хувьцааны тухайд:
- АПУ /MSE:APU/-ийн ханш 0.77%-иар
- Сүү /MSE:SUU/-ийн ханш 1.23%-иар
II ангиллын хувьцааны тухайд:
- Шарын гол /MSE:SHG/-ийн ханш 4.17%-иар
- Улсын их дэлгүүр /MSE:UID/-ийн ханш 2.49%-иар
- Монгол шуудан /MSE:MNP/-ийн ханш 1.11%-иар
- Монголын цахилгаан холбоо /MSE:MCH/-ийн ханш 7.54%-иар
МХБ-д бүртгэлтэй 200 компанийн ханшийн хөдөлгөөнийг илэрхийлж байгаа MSE ALL индексийн хувьд 1.11 нэгж буюу 0.13%-иар мөн өсч 847.01 нэгжид хүрэв.
Салбарын индексийн хувьд өмнөх өдрийн адил 2 салбарт өсөлт гарч, 3 салбарын индекс буурсан байна.
Үйлчилгээний салбарын индекс өмнөх хаалтаас 1.52%-иар өсч 108.36 нэгжид хүрсэн бол Уул уурхайн салбарын индекс -1.73%-иар унаж 79.07 нэгжид хаагдлаа.
Үнэт цаасны арилжааны хувьд МХБ дээр 31,885 ширхэг үнэт цаас 525.04 сая төгрөгөөр зарагдлаа.
Үнэт цаасны төрлөөр нь авч үзвэл хоёрдогч зах зээл дээр Засгийн газрын 5,390 ширхэг бонд 499.49 сая төгрөгөөр зарагдсан бол үнэт цаасны 2 ангилалд 15 компанийн 26,495 ширхэг хувьцаа 25.55 сая төгрөгөөр арилжигдав.
Хувьцааны ангилалын хувьд I ангилалд 5 компанийн 10,889 ширхэг хувьцаа 6.81 сая төгрөгөөр, II ангилалд 7 компанийн 15,606 ширхэг хувьцаа 18.73 сая төгрөгөөр зарагдлаа.
Харин үнэт цаасны III ангилалд арилжаа хийгдсэнгүй.
Тоо ширхгээр Монгол шуудан /MSE:MNP/ компанийн хувьцаа 10,000 ширхэг арилжигдснаар тэргүүлсэн бол үнийн дүнгийн хувьд Тавантолгой /MSE:TTL/ компанийн 5.24 сая төгрөгийн арилжаагаар мөн тэргүүлсэн байна.
Салбарын үзүүлэлтийн хувьд Хүнсний салбарын хувьцаа тоо ширхэгийн 40.26%-ийг, Уул уурхайн салбарын хувьцаа үнийн дүнгийн 47.86%-ийг бүрдүүлэв.
Ханшийн өөрчлөлтийн тухайд зах зээл дээр өсөлт давамгайлсан бөгөөд 6 компанийн хувьцааны ханш өсч, 4 компанийн ханш буурлаа.
Ханшийн өндөр өсөлтийг Монголын цахилгаан холбоо /MSE:MCH/ компанийн хувьцаа 7.54%-иар үзүүлсэн бол уналтыг Жуулчин дюти фрий /MSE:SUL/-ийн хувьцааны ханш -8.01%-ийн уналт үзүүлжээ.
ЭХ СУРВАЛЖ: WWW.MARKETINFO.MN