Ронни О’Салливан хожил авахад ойрхон байна

Хуучирсан мэдээ: 2010.04.20-нд нийтлэгдсэн

Ронни О’Салливан хожил авахад ойрхон байна

Дэлхийн аваргад дөрөв дэх удаагаа түрүүлэхээр зорьж байгаа Ронни О’Салливанөчигдөр дэлхийн аваргын эхний тоглолтоо Хятадын Лианг Вэнботой хийлээ. Эхний шатанд тамирчид 19 фрэймийг хувааж өрсөлдөх байсан бөгөөд энэ нь фрэйм хожиход л дараагийн шатанд шалгарна гэсэн үг юм. Одоо 34 настай дэлхийн чансааг тэргүүлэгч Салливан залуу өрсөлдөгчийнхөө эсрэг эхний хоёр фрэймд тэнцүү өрсөлдсөний дараачаас санаачилгыг өөртөө бүрэн авсан байна. Дараагийн хоёр фрэймд Англи снүүкэрч нэг цохиураар 100 болон 108 оноо авч тоглолтын харьцааг 3:1-ээр тэргүүлж эхэлсэн байна. Улмаар дөрвөн фрэйм дараалан хожиход нь түүнд ердөө 30 минут л хэрэгтэй байжээ. Ийнхүү Салливан эхний өчигдөр болсон есөн фрэйм тоглолтоос долоод нь ялж өнөөдөр оройг итгэлтэйгээр угтах нь өнөөдөр орой тэрээр гурван фрэйм авахад л дэлхийн аваргын 2-р шатанд шалгарна.2-р шатанд Салливан шалгарч чадвал түүнийг Уэльсийн шилдэг снүүкэрч Марк Виллямс хүлээж байгаа. Дэлхийн чансааны 15-д эрэмбэлэгддэг Марк Виллямс эхний шатанд Шотландын Маркус Кэмбэлийг 10:5-ын харьцаатай хожсон байна.
Score studio.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж