Төрийн ордонд өнөөдөр /2017.01.10/ Үндэсний аюулгүй байдлын зөвлөл нийслэлийн агаарын бохирдлын асуудлаар өргөтгөсөн хуралдаан хийсэн.
Эл хуралдааны талаар Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж цахим хуудаснаа "Өнөөдөр Нийслэлийн агаар, орчны бохирдлын асуудлаар Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн өргөтгөсөн хурал хийлээ. Хэлэлцэж тохирсон асуудлаар ҮАБЗ-ийн шийдвэр-Зөвлөмж гарав. Зөвлөмжийг хэрэгжүүлж хамтран ажиллах нь нийт иргэд, байгууллагын журамт үүрэг болж байна. Эндээс бүрэн эхээр нь татаж танилцана уу" хэмээжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ҮАБЗ-ийн хурлаар хэлэлцсэн нийслэлийн агаарын бохирдол, утааны асуудлаар маргааш /2017.01.11/ Төрийн ордны Иргэний танхимд 10.00 цагаас олон нийт, хэвлэл мэдээллийхэнд хандаж мэдээлэл хийх аж.
Мэдээллийг News агентлаг шууд дамжуулна.
ҮАБЗ-ИЙН ШИЙДВЭР-ЗӨВЛӨМЖ