Нэр дэвшигчдээс нэрээ татаагүй

Хуучирсан мэдээ: 2017.01.11-нд нийтлэгдсэн

Нэр дэвшигчдээс нэрээ татаагүй

Ардчилсан намын дүрмийн дагуу намын даргад нэр дэвшигчдээс нэрээ татах сүүлийн хугацаа нэгдүгээр сарын 10-ны өдөр дууссан. Намын даргад нэр дэвшиж буй таван нэр дэвшигчдээс хэн нь ч нэрээ татаагүй гэв. Дүрмийн дагуу нэрээ татах нэр дэвшигч гарч ирээгүй учраас нэгдүгээр сарын 29-ний өдөр АН-ын гишүүд таван нэр дэвшигчийн төлөө саналаа өгөх юм.  

АН-ын даргад УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат, Ж.Батзандан болон экс Ерөнхий сайд Н.Алтанхуяг, УИХ-ын гишүүн асан Л.Гантөмөр нарын таван нэр дэвшигч өрсөлдөж буй. Нэр дэвшигчид өнөөдөр Архангай аймагт ажиллаж, намын гишүүддээ мөрийн хөтөлбөрөө танилцуулж байгаа юм. Тэд  Хөвсгөл, Увс, Ховд, Баян-Өлгий, Булган, Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул аймгуудад ажиллах үлдээд байна.

Дашрамд дуулгахад, АН-ын гишүүд шинэчилсэн бүртгэлдээ хамрагдаж, намын даргын сонгуульд оролцох эрхтэй болсон. Шинэчилсэн бүртгэлд 176 мянган гишүүн хамрагдсан бөгөөд эдгээр гишүүд намын даргын төлөө саналаа өгөх эрх нь нээгдэж байгаа юм. 

Ш.ОЧ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж