Нийслэлийн зарим бүсэд агаарын бохирдол, утааны хэмжээ өндөр байгаагаас үзэгдэх орчин хязгаарлагдаж, замын хөдөлгөөнд хүндрэл учирч болзошгүй байна. Нийслэлийн Агаарын чанарын албаны мэдээгээр Толгойт, Баянхошуу орчимд агаарын бохирдол хамгийн их байгаа бөгөөд үүний араас Бөхийн өргөө, Баруун 4 зам, 100 айл орчим газрууд бичигдэж байгаа аж.
Ялангуяа Баянхошууны орчимд үзэгдэх орчин хязгаарлагдаж, замын хөдөлгөөнд оролцоход хүндрэлтэй байна. Тиймээс жолооч нар сонор сэрэмжтэй, хүлээцтэйгээр замын хөдөлгөөнд оролцож болзошгүй эрсдэлээс өөрийгөө болон бусдыг хамгаалахыг албаныхан санууллаа.
Б.ЗАЯА