Ажлын хэсгийн дүгнэлт нэгдүгээр сарын 18-нд гарна

Хуучирсан мэдээ: 2017.01.10-нд нийтлэгдсэн

Ажлын хэсгийн дүгнэлт нэгдүгээр сарын 18-нд гарна

Хөшигийн хөндийд баригдаж буй шинэ нисэх онгоцыг хүлээж авах ажлын хэсгийн шалгалт нэгдүгээр сарын 18-нд гарна. Оны өмнө буюу арванхоёрдугаар сарын 30-нд Хөшгийн хөндийг хүлээж авах ажлын хэсэг хуралдаж, нэгдүгээр сарын 11-нд улсын комисс хүлээж авах байсан ч 1164 зөрчил гарсан, гарсан зөрчлийг тухай бүрт нь шийдвэрлэж байгаа учраас ажлын хэсгийн шалгалтын хугацааг долоо хоногоор сунгасан билээ. Хөшигийн хөндийд нийт 11 ажлын хэсэг ажиллаж байгаа бөгөөд гарсан зөрчлийг тухай бүрт нь арилгаж, шуурхай арга хэмжээ авч байгаа гэв.

Ажлын хэсгүүд тус бүр дүгнэлтээ гаргаж, Улсын комисст танилцуулсанаар шинэ нисэх онгоцны буудлыг албан ёсоор хүлээж авах юм байна. Ажлын хэсэг нэгдүгээр сарын 18-ны өдөр хүртэл Хөшигийн хөндийд байрлах шинэ нисэх онгоцны буудал дээр ажиллах юм.

Ш.ОЧ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж