АНУ-ын Калифорнийн Калаверес цэцэрлэгт хүрээлэнгийн хамгийн урт настай мод хүчтэй салхины үеэр үндсээрээ булгаран унажээ. Секвойя төрлийн энэ мод мянга орчим жилийн настай гэж мэргэжилтнүүд тодорхойлжээ.
“Анхны аянчны овоохой” гэж нэрлэдэг энэ модны суурь хэсгийн голч нь 10 метр. 1880 онд модны доод хэсгийг ухан хонгил гаргасан аж. Энэ хонгилоор морин тэрэг, машин багтан гардаг байжээ. Харин сүүлийн жилүүдэд хонгилоор зөвхөн явган хүн гарахыг зөвшөөрчээ.
Энэ модтой ижил хонгилтой мод Йосемитийн хүрээлэнд байж байгаад 1969 онд хүчтэй салхины үеэр булгаран унажээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР