УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж байна. Байнгын хороо Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн Д.Дэлгэрцогтыг чөлөөлж Цагдаагийн ерөнхий газрын дарга Ө.Энхтөрийг түүний оронд томилохыг дэмжлээ.
Үүний дараа Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Уг асуудлыг хэлэлцэж эхлэхийн өмнө УИХ-ын гишүүн О.Баасанхүү хойшлуулах санал гаргасан боловч Байнгын хорооны дарга хүлээж аваагүй юм. Хуралдааны явцад асуух асуулттай гишүүн байсангүй. Яг одоо Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуультай холбоотой 70 гаруй зарчмын зөрүүтэй саналаар санал хурааж байна.
Т.НОМИН