Өмнөд Солонгосын Нэгдлийн яамны сайдын хэвлэлийн төлөөлөгчийн мэдэгдсэнээр гурилын тусламжийг Умард Солонгосын ясли, цэцэрлэг, хүүхдийн эмнэлгүүдэд хүргэж байгаа ажээ. Өмнөдүүд өнгөрсөн арваннэгдүгээр сард болсон халдлагаас хойш Умардруу ямар ч хүнсний тусламжийг нэвтрүүлэхийг хориглосон ба үүний улмаас дөрвөн хүн амиа алдсан хэрэг гарчээ.
Өнгөрсөн хэдэн сарын хугацаанд Сөүлээс хэд хэдэн засгийн газрын бус байгууллагуудын тусламжийн цувааг Умардад нэвтрэхийг зөвшөөрсөн ч, Умардуудын зэвсэгт хүчнийг тэтгэхгүй байх зорилгоор гурилын тусламжийг огт оруулахгүй байсан юм. Түүнчлэн Пёнгяны зүгээс зэвсэгт хүчнээ хүнс хоолоор элбэг хангахын тулд хүнсний хомсдлыг хиймлээр үүсгэж байна гэсэн хардалт Сөүлд байсаар байгаа юм.
Харин хоёр Солонгосын цөмийн тусгай элч өнгөрсөн долоо хоногт уулзаж, бүсийн чуулганыг зохион байгуулах тал дээр санал солилцсоноос хойш хоёр орны харилцаа харьцангуй сайжирч байгаа талаар Сөүлд байгаа BBC-ийн сэтгүүлч мэдээлсэн байна.