Х.Баттулга: Хөдөөгийн замд хүний амь эрсдэж байгаад анхаарна

Хуучирсан мэдээ: 2011.07.27-нд нийтлэгдсэн

Х.Баттулга: Хөдөөгийн замд хүний амь эрсдэж байгаад анхаарна

Засгийн газрын хуралдаанаар Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яамтай холбоотой зарим асуудлыг хэлэлцлээ. Энэ талаар сайд Х.Баттулгаас тодруулав.

-Хуралдаанд танай яамнаас ямар асуудал танилцуулсан бэ?

-Засгийн газрын хуралдаанд 2011-2012 оны өвөлжилтийн бэлтгэлийн талаар танилцууллаа. Сайхан зун болж байгаа ч ус бороо ихтэй байна. Үүнээс болж хөдөө орон  нутгийн зам, гүүр нэлээд эвдэрлээ. Үүнийг сэлбэхэд 700 орчим тэрбум төгрөгийн ажил хийсэн. Цаашдаа ч засна. Нарийвчилсан зураглал хийнэ. Энэ талаар Засгийн газарт дахиж мэдэгдэнэ. Хөдөө орон нутагт үер, бороотой холбоотой асуудалд болгоомжтой хандах хэрэгтэй байна. Автозамын хонхор усаар дүүрсэн байгаа. Үүн рүү машин давхиж орсноос аваар осол их гарч байна. Хүний амь эрсдэж байна. Үүнд анхаарах ёстой гэж хуралдаанаар ярилаа.
Зуун мянган айлын орон сууцны хувьд хорооллуудын ерөнхий чиг гарсан. Дэд бүтэцтэй холбоотой хөрөнгө гаргах асуудлаар Хөгжлийн банкинд материалаа өгсөн. Яармагт 10 мянган айлын орон сууц эхлүүлнэ. Долоо, 14 дүгээр хорооллын ажил амжилттай явж байна.
                                

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж