Жуулчин очсон газрынхаа зурагтай 100 ноосон цамц нэхжээ

Хуучирсан мэдээ: 2017.01.11-нд нийтлэгдсэн

Жуулчин очсон газрынхаа зурагтай 100 ноосон цамц нэхжээ

Фото: Sam Barsky

Америкийн Балтимор мужийн жуулчин Сэм Барски (Sam Barsky) 1999 оноос очиж үзсэн  газруудынхаа талаар өгүүлсэн 103 ноосон цамц нэхжээ. Энэ тухай Mashable сайтаар мэдээлжээ.

Сайтад өгүүлснээр Барски 18 жилийн өмнөөс цамц нэхдэг болжээ. Түүний ноосон цамц дээр Стоунхенж, Тайс-сквер зэрэг аялал жуулчлалын алдартай газруудаас гадна хүүхдийн тоглоомын талбай  зэрэг  зүгээр л санаанд буусан зураглалууд нэхэгджээ.

“Миний нүдэнд буусан бүр л ирээдүйн ноосон цамц болох магадлалтай” гэж Барски өөрөө хэлжээ. Мөн тэрээр нэхсэн цамцаа өмсөн тэр газраа байгаа 91 гэрэл зураг авахуулжээ. Барскийн гэрэл зургуудыг Reddit-ийн хэрэглэгчид ням гаригт олж илрүүлснээс хойш тэр нь порталын тренд болон 19 мянган лайкийг цуглуулан жуулчин эр интернэтийн алдартан болжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж