Эрдэмтэд: 2016 онд алдартнуудын үхэл санаснаас бага байлаа

Хуучирсан мэдээ: 2017.01.11-нд нийтлэгдсэн

Эрдэмтэд: 2016 онд алдартнуудын үхэл санаснаас бага байлаа

Өнгөрсөн онд олон алдартан хорвоогийн мөнх бусыг үзүүллээ гэж олон хүн бодож байгаа. Үнэн хэрэгтээ тийм гэж үү?

АНУ-ын  Массачусетийн технологийн  их сургуулийн  гурван судлаач 2016 онд хэр олон алдартай хүн нас барсан бэ гэдгийг судалжээ. Тэдний гаргасан тоо нь харин  ердийн дундаж үзүүлэлтээс доогуур байжээ.

Эхлээд эрдэмтэд хэнийг алдартан гэж үзэх вэ гэдгээ тодорхой болгосон байна. Түүнийг тодотгохгүйгээр нас барсан алдартнуудын тоог гаргах боломжгүй байсан аж. Тэд  Википедид тухайн хүний тухай мэдээлэл хэдэн хэлээр гарч байсан  үзүүлэлтийг авч үзлээ. Тухайн хүний мэдээлэл дэлхийн 20 хэлээр гарсан бол түүнийг алдартай гэж үзэхээр болжээ. Тийм хүмүүсийн тоо 29 421 болжээ. 2000 онд нас барсан алдартны тоо 86 байсан бол 2015 онд 195 болон нэмэгджээ. Харин өнгөрсөн онд тэдний тоо гэнэтхэн буурсан байв (график).

Эх сурвалж: © macro.media.mit.edu

Эх сурвалж: © macro.media.mit.edu

Судлаачид   яагаад хорвоогин мөнх бусыг үзсэн алдартны тоо буусан байхад олон нийтийн эсрэгээрээ бодолтой байна вэ  гэдгийг тогтоожээ.  Тэд намтар нь 70 хэлээр бичигдсэн  алдартнуудыг хайсан байна. Тийм хүмүүсийн тоо  өнгөрсөнд 16 байв. Харин 2013 онд 14, 2014 онд 10, 2015 онд 9 хүмүүс нас барсан байлаа. Тиймээс л дэлхийн   алдартнуудаас олон хүн нас барсан гэх сэтгэгдэл хүмүүст үлджээ.  Тухайлбал, Фидель Кастрогийн талаар 135 хэл дээр бичигдсэн байв. Мохаммед Али (124 хэлээр), Дэвид Боуи (104 хэлээр), Умберто Эко (92 хэлээр),  Шимон  Перес (86 хэлээр) нар хамгаас олон хэлээр бичигдсэн байлаа.

Ойрын үед хорвоогийн замаа дуусгах алдартнуудын тоо өснө гэж эрдэмтэд үзжээ. Сүүлийн хэдэн зуунд хэвлэлийн  суурь машиныг бий болгон хөгжүүлсэн нь алдартнуудын тоог нэмэгдүүлсэн байгаа. Радио, телевиз кино, сонин сэтгүүл  ном хэвлэл гарснаар тэдний тоо эрс өсөв. Хамгийн сүүлд интернэт багагүй хувь нэмрээ оруулжээ.

Эх сурвалж: © macro.media.mit.edu

Хэдэн арван жилийн өмнө дэлхийн хүн ам дөрөвний нэгээр бага байсан.  Тэгвэл өнөөдөр дэлхийн “одод” хөгширч буй учраас  нас барах тэдний тоо эрс нэмэгдэх хандлагатай байгааг эрдэмтэд судалгаандаа дурджээ.

Эх сурвалж: © macro.media.mit.edu

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж