Өвөр Монголын өвлийн наадам болж байна

Хуучирсан мэдээ: 2017.01.10-нд нийтлэгдсэн

Өвөр Монголын өвлийн наадам болж байна

БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө засах орны 14 дэх өвлийн наадам Шилийнгол аймгийн Баруун Үзэмчин хошуунд уржигдар /2017.01.08/ эхэлжээ. Морин спорт, морь уургалах, адууны үзүүлбэр зэрэг уламжлалт спортын тэмцээн нээлтийн ёслолын үеэр явагдсан байна.

Таван өдөр үргэлжлэх өвлийн наадмын үеэр цас мөсний наадам, өвлийн улирлын монгол хувцасны үзүүлбэр, олон улсын спортын тэмцээн зэрэг олон цуврал арга хэмжээ зохиогдох юм. Тус наадмын гол агуулга болох олон улсын монгол бөхийн тэмцээнд Хятад, Орос, Япон, БНСУ, Монгол зэрэг орны 53 бөх багийн барилдаанд, 256 хүн ганцаарчилсан барилдаанд оролцох юм.

А.ШАРАВ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж