Б.Бүрэнзоригийн тулааныг CCTV 5-р дамжуулжээ

Хуучирсан мэдээ: 2017.01.11-нд нийтлэгдсэн

Б.Бүрэнзоригийн тулааныг CCTV 5-р дамжуулжээ

БНХАУ-ын Хайнань арлын Саняа хотод нэгдүгээр сарын 2-д тулааны урлагийн Холимог тулааны төрлийн тэмцээн боллоо. Монголын тамирчин Б.Бүрэнзориг 77 кг-д даагаа нэхэх тулаанд Гонконгийн Пакистан гаралтай Нош хэмээх тамирчинг эхний үед боох мэхээр ялж, Кунлун Файт дахь хоёр дахь ялалтаа авлаа. Түүний энэхүү тулааныг CCTV 5 -аар шууд дамжуулан үзүүлсэн байна. Мөн энэ удаагийн тэмцээнд Тайландын алдарт тамирчин Букау ээлжит тулаанаа Хятадын Тан Шинь тэй хийж, хоёр дахь раундад нам цохижээ.

Тулаанын тамирчин Б.Бүрэнзориг дасгалжуулагч О.Алтанпүрэвийн хамт. 2016.01,02

Ч.БОЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж