
Энэ хугацаанд 20.000 гаруй автомашины эзэмшигч татвар төлөхөөр болж байгаа юм. Энэ чиглэлээр Нийслэлийн татварын газрын хэлтэс, тасгийн дарга нар нэг нэг дүүрэг хариуцан ажиллаж байна. Улаанбаатарт 40.000 орчим автомашин байдаг бєгєєд татварын ажлын гүйцэтгэл 50 хувьд хүрч байна.
Татвар хураах ажлыг Улаанбаатар хотын хэмжээнд хоёр үе шаттай зохион байгуулах бөгөөд 4 дүгээр сарын 1-нээс 5 дугаар сарын 31-нд албан татвар хураах арга хэмжээг хэрэгжүүлж, хоёрдугаар шатанд 6 дугаар сарын 1-15-ны хооронд татварт хамрагдсан эсэх талаар хяналтын ажил явуулах юм.
Б.Энхмандах