Монголын өсвөрийн цаначид цагаан олимпийн нийслэлд

Хуучирсан мэдээ: 2017.01.10-нд нийтлэгдсэн

Монголын өсвөрийн цаначид цагаан олимпийн нийслэлд

БНСУ-ын Пёнчан хотноо хамтран зохион байгуулж буй “Мөрөөдлийн хөтөлбөр”-т Монголын өсвөрийн цаначид оролцож байна. БНСУ-ын Канвон муж, өвлийн XXIII олимпийн наадмыг зохион байгуулах хороо, Өмнөд Солонгосын Үндэсний олимпийн хорооноос Монголын үндэсний олимпийн хороо /МҮОХ/-нд ирүүлсэн урилгын дагуу тамирчид тус улсыг зорьжээ.

МҮОХ “Пёнчан-2018” өвлийн олимпийн нийслэлд эхэлсэн “DREAM-2017” хөтөлбөрт дараах тамирчдыг оролцуулж байна.

Тамирчин:

Б.Далхсүрэн (Булган аймаг)

Э.Батцэцэг (Хэнтий аймаг)

Ш.Сүрлэг (Сэлэнгэ аймаг )

Дасгалжуулагч: Ю.Соёлмаа (Булган аймаг )

“Мөрөөдлийн хөтөлбөр”-ийг Өмнөд Солонгосын Канвон мужид 2004 оноос эхлэн хэрэгжүүлсэн. Өвлийн спортыг сурталчлах, өвлийн спортоор олимпод оролцох ирээдүйтэй, авьяаслаг залуу тамирчдыг дэмжих зорилготой хөтөлбөр юм.

Уг олон улсын хөтөлбөрт оролцогчдын бүх зардлыг БНСУ-ын тал хариуцдаг бөгөөд сүүлийн 13 жилд 80 орны 1749 оролцогч хамрагдсан байна.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж