Казиногийн хуулиар Ажлын хэсэг байгуулав

Хуучирсан мэдээ: 2017.01.10-нд нийтлэгдсэн

Казиногийн хуулиар Ажлын хэсэг байгуулав

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2017.01.10/ болж, Казино байгуулах тухай хуулийн төслөөр Ажлын хэсэг байгуулахаар боллоо.

Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Л.Энхболд ахалж, Н.Учрал нарын гишүүдийг багтаахаар боллоо.

Өмнөх парламентын үед Засгийн газраас Казино байгуулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн бөгөөд хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж байжээ. Тиймээс энэ УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос ажлын хэсэг байгуулж буй аж.

Казино байгуулах тухай хуулийн төслийг УИХ-д 2015 оны хоёрдугаар сард өргөн мэдүүлсэн. Түүнд тусгаснаар хоёр ч казино байгуулахаар заасан. Казиногоор зөвхөн гадаадын иргэд үйлчлүүлэх эрхтэй байхаар томъёолсон.

Казино байгуулсан нөхцөлд жилд улсын төсөвт 74-130 тэрбум төгрөг төвлөрөх тооцоог тухайн үед гаргасан байв.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж