Өөрийнхөө гаргасан загвараар хувцаслая Elgami

Хуучирсан мэдээ: 2017.01.11-нд нийтлэгдсэн

Өөрийнхөө гаргасан загвараар хувцаслая Elgami

Elgami апп нь танд өөрийн хүссэн загвартай хувцсаа урлаж түүнийгээ бусадтай хуваалцах боломжийг олгох гайхалтай апп юм.

Та өөрийн гэсэн профайлтай болж өөрийн бүтээлээ бусад хүмүүстэй хуваалцаж болно. Та бусадтай найзалж, тэдний бүтээл загварыг татаж авч ч болно. Уг апп-д 50 гаруй стилийн 10 мянга гаруй хээ, загвар, зураг байгаа ба үүн дээр та өөрийн хүссэнээрээ өөрчилж гаргасан загвар хээгээ нэмж болно.

Олон төрлийн хувцас, гар утасны гэр, ороолт гээд юу хүссэн бүхнээ өөрийн сонгосон хээ, зураг, загвараар чимээд та захиалахад ажлын 5-7 хоногт таны гарт хүргэх гэнэ.

Дэлхийн хаанаас ч нэмэлт төлбөргүйгээр хүссэн барааг тань хүргэнэ гэж тэд амлажээ.

Т.МӨНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж