Ирэх сарын 1-нээс том оврын бүх автобус 400 төгрөгөөр үйчилнэ

Хуучирсан мэдээ: 2011.07.27-нд нийтлэгдсэн

Ирэх сарын 1-нээс том оврын бүх автобус 400 төгрөгөөр үйчилнэ

Ирэх сарын нэгнээс нийтийн тээврийн үйлчилгээнд явдаг том оврын бүх автобус 400 төгрөгөөр үйлчлэхээр болжээ. Шатахууны хомсдолоос үүдэн хувийн хэвшлийн том оврын автобуснууд  үнээ нэмж, 400 төгрөгөөр иргэдэд үйлчилж байсан бол ирэх сарын 1-нээс том оврын бүх автобусаар том хүн  400, хүүхэд 200  төгрөгөөр зорчих болж байна. Нийтийн тээврийн газрын Тээврийн төлөвлөлтийн хэлтсийн дарга Х.Булгаа хэлэхдээ “Нийтийн тээвэрт үйлчилж байгаа том оврын автобусны нэг хүнд үйлчлэх нэг өдрийн зардал нь 536 төгрөг болж байгаа. Энэ зардлын дийлэнх нь шатахуунд зарцуулагддаг. Тиймээс том оврын автобус эрхлэгчдийн холбооноос автобусны үнийг 500 болгох саналыг Засгийн газарт танилцуулсан. Автобусны үнийг 500 төгрөг болгох боломжгүй, харин 400 төгрөг болгох боломжтой гэж үзсэний дагуу том оврын автобусны компаниудтай гэрээ байгуулж, ирэх сарын 1-нээс 400 төгрөгөөр үйчилэхээр болсон” гэв. Гэхдээ том оврын автобусны үнэ нэмэгдэх хэдий ч цахилгаан тээврийн хэрэгсэл буюу тролейбус хуучин үнэ болох 200 төгрөгөөр иргэдэд үйлчлэх ажээ.

Ш.Чимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж