Энэ жил 12 мянган тонн мах нөөцөлнө

Хуучирсан мэдээ: 2011.07.27-нд нийтлэгдсэн

Энэ жил 12 мянган тонн мах нөөцөлнө

Жил бүр нийслэлийн иргэдийн хүнсний хэрэгцээнд зориулж нөөцийн мах бэлтгэдэг. Нийслэлийн Захирагчийн ажлын албанаас өнгөрсөн жил 12 мянган тонн мах нөөцөлж, мах үнэд орох цагаар буюу өвлийн улиралд нөөцийн махыг нийт 267 цэгээр худалдаалж, зургадугаар сарын 30-нд дуусгавар болсон билээ. Өнгөрсөн намар нөөцөлсөн мах энэ жил үүргээ сайн гүйцэтгэсэн гэх үнэлгээг нийслэлчүүдээс авсан тул энэ намар дахин 12 мянган тонн мах бэлтгэхээр болжээ. Гэхдээ одоогийн байдлаар ямар компаниас ямар байдлаар нийлүүлэх талаар тодорхой шийдвэр гараагүй байна. Ямартай ч нөөцөлсөн 12 мянган тонн махаа өмнөх борлуулж байсан цэгүүдээр худалдаалах гэнэ.

Ш.Чимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж