Орон нутгийн төлөөллүүд медалийн болзол хангалаа

Хуучирсан мэдээ: 2017.01.12-нд нийтлэгдсэн

Орон нутгийн төлөөллүүд медалийн болзол хангалаа

Эдгээр өдрүүдэд МХБХ-ны өсвөрийн УАШТ явагдаж, өнөөдөр аваргуудаа тодруулж байна.

Хөвгүүдийн 11, 13 хүртэлх насны ангилалд хөдөө орон нутгийн төлөөллүүд хүрэл медалийн төлөө тоглох эрхээ өвөртлөөд байсан. Төв аймгийн 11 хүртэлх насны хөвгүүд хүрэл медалийн төлөөх тоглолтоо Хан-Уул дүүргийн багтай хийж 4:0-ээр буулган авлаа.

Харин 13 хүртлэх насны хүрэл медалийн төлөө хүч үзсэн "Хараацай", Ховд аймгийн багууд үндсэн цагт гоолгүй тэнцсэн. Тийнхүү торгуулийн цохилтоос ялагчийг тодруулахад Ховд аймгийн хөвгүүд 3:2-оор хүчтэй өрсөлдөгчөө буулган авч, өөрсдөө УАШТ-ий медалийн тавцанд гарлаа.

ЭХ СУРВАЛЖ: МХБХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж