Митакэүми хоёр аваргыг давлаа

Хуучирсан мэдээ: 2017.01.12-нд нийтлэгдсэн

Митакэүми хоёр аваргыг давлаа

Токио хотноо болж байгаа Хацү башё үргэлжилж байна. Башё эхэлснээс хойш том цолтнуудад хамгийн халгаатай бөхөөр маэгаширагийн нэгээс барилдаж буй Митакэүми нэрлэгдэж байна. Тэрбээр эхний өдөр озэки Гоэйдог давж, гараагаа амжилттай эхлүүлсэн бол Харүмафүжи Д.Бямбадорж, Какүрюү М.Анандыг тус тус өвдөг шороодууллаа.

Митакэүмиг гурав дахь өдрийн барилдаанд Хакүхо М.Даваажаргал давсан юм. Одоо тэр гурван даваа, нэг унаатайгаар тэргүүлэгчдийн хоёрдугаар эгнээнд бичигдэж байна.

Аварга, арсланг даваад байгаа Митакэүми өнөөдөр озэки Кисэносатотай барилдахаар оноолт таарчээ.

МИТАКЭҮМИ КАКҮРЮҮ М.АНАНДЫГ ДАВСНААР 3 ДАВААТАЙ ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ХОЁРДУГААР ЭГНЭЭНД ҮЛДЛЭЭ.  2017.01.11

МИТАКЭҮМИ ОЗЭКИ ГОЭЙДОГ ЭХНИЙ ӨДӨР ДАВЛАА. 2017.01.08

Ч.БОЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж