Надалийг дахин гэмтлээ

Хуучирсан мэдээ: 2010.04.20-нд нийтлэгдсэн

Надалийг дахин гэмтлээ

Саяхан Монтэ Карло Мастэрс тэмцээнд амжилттай оролцон зургаа дахь дараалсан цомоо хүртээд байсан дэлхийн №3, Испанийн тэннисчин Рафаэль Надалийн өвдөгний бэртэл нь сэдэрчээ. Үүний улмаас 23 настай тэннисчин маань нутагтаа болох Барсэлоны нээлттэй тэмцээнд оролцож чадахааргүй болсон байна. Шороон талбай дээр болдог тус тэмцээнд Надаль сүүлийн таван жил дараалан тэргүүлээд байсан бөгөөд зургаа дахь удаагаа түрүүлэх боломжоо ийнхүү алдлаа. Түүнээс гадна удахгүй 5-р сарын 23-нд эхлэх Францын нээлттэй тэмцээнд тэрээр оролцох эсэх нь тодорхойгүй байна. Шороон талбайн мастэр Надаль өнгөрсөн жилийн Роланд Гаросын 4-р шатанд Шведийн Робин Содэрлинг-д хожигдон францын их дуулгаас мултарч байсан билээ. Барсэлоны нээлттэй тэмцээнд Надалиас гадна Чэхийн Томаш Бэрдых, Хуан Мартин дэль Потро, Давид Налбандиан нарын шилдэгүүд оролцохгүйгээ мэдэгджээ.

Score studio.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж