Контемпорари урлагийг ойлгоход тийм ч амар биш. Орчин цагийн уран бүтээлчдийн сэтгэлгээг ойлгож хүлээн авахын тулд эхлээд ХХ зууны урлагаа баримжаалах хэрэгтэй. Тиймээс ХХ зууны сор бүтээлийн антологи болон дүрслэх урлагийн түүхийн бусад номыг эх үүсвэр болгон, өөрийн сонголтоор, эхний ээлжинд 50 зураачийн бүтээлээр бяцхан бичвэр бэлдлээ. ӨГ-ийн дугаар бүрээс та зураачдын бүтээлийг задалсан товч тайлал, эсвэл бичил эсээ унших бөгөөд үүний заримыг шууд орчуулж, заримыг нь өөрөө бичсэн болно. ӨГ галерейд тавтай морил!
ӨГ=38
Олон хэмжээст сэтгэлгээ
Роберт энэ бүтээлдээ жинхэнэ бүргэдийн чихмэл ашигласан бөгөөд зотон дээр зураг баримлыг хамтатган туурвидаг, хосолмол ажлуудынх нь хамгийн алдартай нь юм.
Зургаа баримлын суурь болгон ашигладаг энэ зураач бүргэдийг ийн жаазны гадна талд шийдэж өгсөн нь баригдмал сэтгэлгээнээс ангижрахыг хүссэн тэмүүллийн бэлгэдэл мэт. Хүн бүр өдөр тутмын амьдралын хүлээснээсээ энэ л бүргэд шиг салан одохыг хүсэх авч чаддаггүй. Хайрцаг дотор хашигдсан бидний сэтгэлгээ эгээ л тэр доор дүүжилсэн шуудайтай ачаа шиг хүндрээд хааш нь ч үл хөдөлгөнө.
Америкийн дүрслэх урлагийн өвөрмөц дүр төрх Роберт Раушэнбэрг нь нео дада, абстракт экспрессионимын содон төлөөлөгч юм. Тэрээр зураач барималч хос мэргэжилтэй байсан явдал бүтээлд нь гойд тусгалаа олж, “хосолмол” техник, “олон хэмжээст” сэтгэлгээгээрээ ялгаран гарч иржээ. Венецийн биенналийн гран при болон “Леонардо Да Винчийн нэрэмжит дэлхийн урлагийн шагнал” гэх мэт нэр хүндтэй бүхий л шагналыг хүртсэн энэ гайхалтай зураач мөн перформанс арт-д ихээхэн амжилт олжээ.
ЭХ СУРВАЛЖ: ӨЛЗИЙТӨГС ЛУВСАНДОРЖ