Өнгөрсөн оны эхний хагаст Apple-ийн зохион бүтээгчид товчлуургүй
кейбордын патент авчээ. Шил, метал, хуванцар зэргээр хийгдэх энэхүү
виртуаль кейборд нь гадаргуу дээрх хурууны хүрэлтүүдийг мэдэрч ажиллана
гэсэн үг юм.
Мэдрэгчүүд хэрэглэгчийн дарсан товчлуурыг цаашаагаа хөрвүүлэн “хэлж” өгөх бөгөөд харанхуй орчин кейборд өөрөө гэрэлтэх ажээ.
Apple-ийн
CEO Стив Жобс хэдийнээ аливаа товчлуурыг байх ёсгүй гэж үздэг болсон
гэхэд болно. Учир нь 1978 онд Apple-д байхаасаа л товчлуурын эсрэг
зогсдог байсан нь илэрхий байсныг 2007 оны Wall Street Journal-д
өгүүлжээ.
Бас өнгөрсөн 1 сард iPhone, iPad бүтээгдэхүүнүүд өөр
дээрээ байдаг ганц Home товчоо ч “гээнэ” гэж яригдаж байлаа. Тус компани
Macintosh компьютерийг үйлдвэрлэхэд тэрээр “up”, “down”, “left”,
“right” товчлууруудыг багтаахыг хүсээгүй гэдэг.
Бас iPhone дээр ямар нэгэн товчлуур байлгахгүйгээр гаргахыг туйлаас хүсч байжээ.
Энэ
бүгдээс үзэхэд тус корпорацийн ойрын хугацаанд гаргах шинэ
бүтээгдэхүүнүүдийн нэг нь дэсктоп болон бусад компьютеруудад зориулсан
шинэ хавтгай товчлуургүй кейборд байх нь тодорхой болоод байна.

Т.Энгүн