УАШТ: Д.Отгондалай хүрэл медалийн болзол хангав

Хуучирсан мэдээ: 2017.01.13-нд нийтлэгдсэн

УАШТ: Д.Отгондалай хүрэл медалийн болзол хангав

ХХ зууны манлай, Гавьяат дасгалжуулагч Вандуйн Батбаярын нэрэмжит сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Спортын төв ордны “А” танхимд дөрөв дэх өдрөө үргэлжлэн явагдана. Эрэгтэйчүүдийн 37, эмэгтэйчүүдийн 13 дахь удаагийн тус тэмцээнд 39 багийн нийт 201 тамирчин эрэгтэй ес, эмэгтэй найман жинд өрсөлдөж байгаа бөгөөд өнөөдөр мөнгөн медалийн төлөөх олон шийдвэрлэх тулаанууд болно.

Өчигдөр олимпийн хүрэл медальт Гавьяат тамирчин Д.Отгондалай, оюутны дэлхийн Универсиад наадмын аварга Х.Энх-Амар нарын шилдэг тамирчид ялалт байгуулж, хагас шигшээд үлдээд байна.

Эрэгтэйчүүдийн 60 кг-д олимпийн хүрэл медальт, Азийн наадам, Азийн аварга, Гавьяат тамирчин Д.Отгондалай, олимпийн шагналт V байрын эзэн Э.Цэндбаатар, энэ жинд сүүлийн хоёр дараалан мөнгөн медаль авсан О.Батхүү нар өрсөлдөгчөө хожиж, хүрэл медалийн болзол хангалаа.

Мөн эрэгтэйчүүдийн 56 кг-д Х.Энх-Амар, В.Төмөрхуяг, Б.Төгөлдөр, Б.Мишээлт нар хагас шигшээд үлдээд байна.

Өнөөдөр олон сонирхолтой тоглолтууд болох бөгөөд тэмцээний талаарх мэдээллийг эргэн хүргэнэ. Боксын улсын аваргын шалгаруулах тэмцээний дөрөв дэх өдрийн тоглолт 14.00 цагаас Спортын төв ордонд эхэлнэ.

ӨНӨӨДРИЙН ХУВААРЬ: /Хожсон нь мөнгөн медалийн болзол хангаж, аваргын төлөө тоглох эрхийг авна/

ЭМЭГТЭЙ

48 кг:

  • О.Жаргалан /Мон эрч/-Б.Нуржамила /Эхлэл/
  • Ж.Нямсүрэн /Хангарьд/-Д.Дэлгэрмөрөн /Баянгол/

51 кг:

  • Л.Алтанцэцэг /Талын бүргэд/-Б.Мөнгөннаран /Эрдэнэт бокс/
  • М.Энхжаргал /Алдар/-Н.Нандинцэцэг /ЗЕВС/

54 кг:

  • М.Гүндэгмаа /Хилчин/-Д.Шинэцэцэг /Эхлэл/
  • Э.Мичидмаа /Эрдэнэт бокс/-Н.Оюун-Эрдэнэ /Алдар/

57 кг

  • М.Намуун /Эрдэнэт бокс/-Д.Нандинсувд /Алдар/
  • П.Болорчимэг /Алдар/-О.Лхагвацэцэг /ЗЕВС/

60 кг:

  • У.Шинэцэцэг /Талын бүргэд/-Р.Отгонбаяр /Баянхонгор/
  • Г.Золжаргал /Ширэн бээлий/-З.Уянга /Эхлэл/

64 кг:

  • Н.Баянцэцэг /Эхлэл/-Х.Оюунгэрэл /Улаан ирвэс/
  • Б.Хонгорзул /Эрдэнэт бокс/-Л.Ангараг /Талын бүргэд/

69 кг

  • О.Гэрэлгуа /Хангарьд/-Б.Хандсүрэн /Баянгол/
  • Ц.Ариунтуяа /Барсалено/-Н.Ану /Топ ринг/

ЭРЭГТЭЙ

49 кг:

  • Г.Ган-Эрдэнэ /Хилчин/-Х.Азбаяр /Эрдэнэт бокс/
  • Ц.Жамъяанбат /Ко сэ/-Х.Энхмандах /Алдар/

52 кг

  • А.Нурлан /Баян-Өлгий/-Т.Энхтөр /Баянхонгор/
  • Ц.Батнасан /Хөх чоно/-М.Гандулам /Хилчин/

56 кг:

  • Х.Энх-Амар /Алдар/-Б.Төмөрхуяг /Барселано/
  • Б.Төгөлдөр /Ширэн бээлий/-Б.Мишээлт /Аврагч/

60 кг:

  • Д.Отгондалай /Хилчин/-Ц.Пүрэвсайхан /Хангарьд/
  • О.Батхүү /УБ про/-Э.Цэндбаатар /Сүлд/

64 кг:

  • Б.Чинзориг /Алдар/-Л.Эрдэнэбаяр /Улаан ирвэс/
  • М.Батбаяр /Баянхонгор/-Г.Баярхүү /Ширэн бээлий/

69 кг:

  • Б.Түвшинбат /Хүч/-Б.Батзориг /Баянгол/
  • Б.Сүххуяг /Хангарьд/-О.Батзориг /Сүлд/

75 кг:

  • Ж.Отгонжаргал /Аврагч/-Л.Жоламан /Баян-Өлгий/
  • М.Энхбаяр /Ирвэс/-Б.Эрхэмбаяр /Хилчин/

81 кг:

  • Н.Шинэбаяр /Алдар/-Г.Мандахтөр /Хаялга/
  • А.Бат-Очир /Хилчин/-Б.Содгэрэл /Хөх чоно/

91 кг:

  • С.Эрдэнэбаяр /Боди макс/-Д.Отгонбаяр /Монгол мастер/
  • Б.Ганбаяр /Хилчин/-Л.Зоригтбаатар /Хаялга/

+91кг

  • Т.Ерболат /Алдар/-Б.Агарзандан /Сүлд/
  • Д.Идэрбат /ЗЕВС/-Т.Чулуунтөмөр /Хилчин/

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж