Цэргийн тагнуулын газрын даргаар Н.Ганболд томилогдлоо

Хуучирсан мэдээ: 2017.01.12-нд нийтлэгдсэн

Цэргийн тагнуулын газрын даргаар Н.Ганболд томилогдлоо

Н.Ганболд

Засгийн газар өчигдрийн /2017.01.11/ хуралдаанаас Тагнуулийн ерөнхий газар /ТЕГ/-ын Цэргийн тагнуулын газрын даргаар Н.Ганболдыг томилох шийдвэр гаргажээ.

Н.Ганболд нь Авлигатай тэмцэх газар /АТГ/-ын даргын албыг хашиж байгаад, өнгөрсөн оны дөрөвдүгээр сард өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн билээ.

ТЕГ-ын Цэргийн тагнуулын газрын даргаар өмнө нь хурандаа Д.Мөнх-Очир ажиллаж байсан юм.

Тагнуулын байгууллагын тухай хуульд 2015 онд өөрчлөлт орсноор Цэргийн тагнуул болон Хилийн тагнуулын газрыг Тагнуулын ерөнхий газарт нэгтгэсэн билээ.

Д.УУДАМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж